top of page
Mandal Risk school

Танихгүй хүмүүс таны хүүхдийг хүмүүжүүлэх нь зөв үү?

Таны хүүхдийг таны төсөөлж ч байгаагүй танихгүй хүмүүс хүмүүжүүлж сэтгэхүйг нь өөрчлөх буруу зүйл хийхэд хүргэдэг гэвэл та итгэх үү?



Тэдгээр хүмүүс бол хараа хяналтгүй дэлгэцийн хамаарлаас үүдэлтэй цахим орчин дахь хүмүүс. Орчин үед эцэг эхчүүд завгүй ажилдгийн сацуу үр хүүхдүүддээ тавих анхаарал багасч, хүүхэд багачуудын утас, цахим технологид зарцуулах цаг урт болсон.


Цахим орчинд хүүхэд ихээхэн цагийг зарцуулснаараа ямар сул талтай вэ?

Нэгдүгээрт. Мэдээж дээр хэлсэнчлэн youtube, instagram, facebook, tiktok зэрэг платформоор дамжуулан хэрэгтэй, хэрэггүй мэдээлэл, бичлэгүүд таны хүүхдийг хүмүүжүүлж байна.


Дэлгэцийн хэрэглээ бидний амьдралын өдөр тутмын хэв маягийн нэг болсон хэдий ч хүүхдүүдэд дараах сөрөг үр дагаврыг үзүүлдэг:


  • Нойргүйдэл

  • Амьд харилцааны чадвар муудах

  • Таргалалт болон хөдөлгөөний дутагдал

  • Өөрийгөө бусадтай харьцуулах

  • Мэдээллийн аюулгүй байдал алдагдах

  • Сэтгэцийн эмгэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг

  • Төрөлх зан авирт өөрчлөлт ордог

  • Ядаргаа зэрэг маш олон төрлийн сөрөг үр дагаварт хүргэдэг


Эцэг эхчүүд бид хэрхэн хүүхдүүдээ дэлгэцийн хамаарлаас хамгаалах вэ?


Үзэж буй контент-д хяналт тавих

Та хүүхдийнхээ үзэж буй контент, тоглож буй тоглоомын агуулгыг судалж, өөрийн биеэр туршиж үзсэнээр сэтгэцэд хэрхэн нөлөөлж байгааг мэдэх боломжтой. Учир нь цахим сүлжээнд байрлах олон тооны контент, тоглоом нь хүүхдийн сэтгэцийн хөгжилд сөргөөр нөлөөлөх агуулгатай байдаг.

Нөгөөтээгүүр контент, тоглоомын агуулга чанартай байх нь хүүхдийн тань тархины үйл ажиллагаа, сэтгэхүйг хөгжүүлэх давуу талтай. Үүнээс гадна 14 хүртэлх насны хүүхдийн цахим хаягуудын нууц үгийг мэддэг байх нь зохистой. Учир нь хүүхэд рүү чиглэсэн кибер дарамт ирэх, зохисгүй мэдээллийг хүлээж авах, хувийн мэдээллээ алдах зэрэг эрсдэлүүд байдаг. Тухайн сувгаар ямар мэдээлэл авч байна, хэнтэй харьцаж байна гэдгийг хүүхдэдээ эвгүй сэтгэгдэл үлдээлгүйгээр нээлттэй хэлэлцэж аюулгүй байдлыг нь хангаарай.


Дэлгэц их ашиглах нь хүүхдийн тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?

Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн судалгаанаас авч үзэхэд өдөрт хоёроос илүү цагийг дэлгэцийн өмнө өнгөөрөөдөг хүүхдүүд бусад түүнээс бага цаг ашигладаг хүүхдүүдтэй харьцуулахад хэл яриа, сэтгэн бодох чадварын шалгалтанд хамаагүй бага оноо авдаг болох талаар баталсан.

Хэдэн цаг ашиглах нь дэлгэцийн донтолт болдог вэ?

Ажил, сургуулийн шаардлагаар ашиглахаас гадна өдөрт зургаагаас дээш цагийг компьютер, зурагтны ард өнгөрүүлдэг хүмүүст сэтгэл гутралын шинж тэмдэг илэрдэг гэсэн судалгаа байдаг.

Хүүхэд яагаад цахим технологи ашиглах дуртай байдаг вэ?

Дэлгэцэнд хуруугаараа хүрч, ямар нэгэн зүйл хийх нь ялангуяа бага насны хүүхдүүдэд сонирхолтой байдаг гэсэн судалгаа байдаг.

Хэдэн цаг дэлгэц ашиглах нь тархинд нөлөөлдөг вэ?

Дэлгэцийн цаг нь мэдрэхүйн системийг хэт ачаалж, анхаарал сарниулж, оюуны нөөцийг шавхдаг.


Цагийн хязгаар тавих нь хүүхдийн хөгжилд ямар давуу талтай вэ?

Сошиал орчин ашиглах нь хүүхдэд асуудал шийдвэрлэх, нийгэмших, бүтээлч, харилцааны ур чадварыг хөгжүүлэхэд тусалдаг.


2-оос доош насны хүүхдэд дэлгэц огт үзүүлэхгүй байх ёстой. Харин 2-оос дээш насны хүүхдэд зориулсан цагийг өдөрт 1-2 цаг хүртэл хязгаарлаарай.

Яагаад эцэг эхчүүд дэлгэцийн хэрэглээний хязгаар тогтоох шаардлагатай вэ?

Дэлгэцийн хэрэглээг хэтрүүлэх нь сэтгэлийн хямрал, таргалалт зэрэг эрүүл мэндийн олон асуудалтай холбоотой бөгөөд хүүхдийн нойронд сөргөөр нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл юм.



104 views
bottom of page