Хүүхдүүдээ эрсдэлийн боловсролтой болгохыг хүсэж байгаа боловч хаанаас, хэрхэн эхлэхээ мэдэхгүй байна уу?
Мандал Эрсдэлийн Сургууль танд тусална.
Монгол улсад жилд 40,000 хүүхэд гэнэтийн ослын улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирдог гэдгийг та мэдэх үү?
Энэ их эрсдэлийг бууруулахад зөвхөн эцэг эхчүүдийн хараа хяналтыг нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчныг сайжруулах хангалтгүй.
Бидний хүүхдүүд эрсдэлийг таньдаг, мэддэг, тойрч гарч, удирдаж чаддаг боловсролтой байх ёстой.
Эрсдэлийн онлайн хичээлд хэрхэн хамрагдах вэ?
Өөрийн имэйл хаягаар вэбсайтад бүртгүүлнэ.
Бага насны хүүхдүүдэд хамгийн түгээмэл тохиолддог эрсдэлүүдийн талаар системтэй, хялбар ойлголт өгөх 9 видео хичээлийг үзнэ.
Хичээл бүрийн сүүлд өгөгдөх даалгавруулыг хүүхдүүдтэйгээ хамт хийж илгээнэ.
Бүх хичээлээ амжилттай үзэж дуусгаад "Мандал Эрсдэлийн Сургууль"-ийн онлайн БАТЛАМЖАА авна.
Энэхүү хичээлд хамрагдсанаар хүүхдүүд эрсдэлийн боловсролтой болохын зэрэгцээ ээж аавтайгаа цагийг сонирхолтой өнгөрүүлэх боломжтой.
Хичээлийн трэйлэр үзэх
Гүүмби Жүүмби хоёр Эрсдэлтэй танилцсан нь
Өдөрт ердөө 2 минутыг Эрсдэлийн сургуулийн онлайн хичээлд хамрагдахад зарцуулж, хүүхдээ эрсдэлийн боловсролтой болгоорой. Энэ бол таны хүүхдийнхээ ирээдүйд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт.